“Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын "Иж бүрэн стратегийн түншлэлийн" хүрээнд 2 жил тутамд зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил завсарласан “Монгол-Хятадын экспо” энэ оны 09 дугээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болно. 4 дэх удаагийн экспогийн зохион байгуулагчаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, бусад яам, агентлаг болон БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Монгол-Хятадын 4 дэх удаагийн экспо зохион байгуулах ажлын хэсгийг баталсан.

Ажлын хэсгийн хурлаар экспоны үндсэн арга хэмжээ болох Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, Үзэсгэлэн худалдаа, хурал, форум, соёлын солилцооны төлөвлөгөөгүүндийг эцэслэх талаар хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор 3 дэд ажлын хэсгийг байгуулах, дэд ажлын хэсэг  холбогдох яам агентлагуудад хамаарах чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах, түүнчлэн үзэсгэлэн, худалдааны арга хэмжээ болон 500 аж ахуйн нэгжийн оролцоог ханган ажиллахад  анхаарах, үзэсгэлэн, худалдаанд оролцох аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх ажлыг зохих журмын дагуу хурдан шуурхай зохион байгуулах зэрэг асуудлын хүрээнд хэлэлцлээ.

БНХАУ-ын талтай экспо зохион байгуулах ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөг эцэслэн хоёр талаас гаргах төсвийг тооцоолон Засгийн газрын 280 дугаар тогтоолоор баталсан ажлын хэсэгт танилцуулах зэрэг ажлуудыг яаралтай зохион байгуулж холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үүрэг болголоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа