Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрх, хашаанд үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх, авто замыг хүчитгэх, эвдэрсэн зам талбайг засварлах, сэргээн босгох, ариутгал халдваргүйтгэл хийх ажил үргэлжилж байна.

Тухайлбал, БЗД 21-р хороо Дарь-Эхийн үерийн хамгаалалтын далан сувгийн  цэвэрлэгээний ажил хийгдэж, уулын жалга үерийн усанд эвдэрч өргөсөн хэсэгт шороон далан үүсгэн 2,830тн дайрга асган өнгөлгөө хийж нягтруулан шинээр 640м урттай шороон суваг татаж хэлбэржүүлэлт нягтруулалт хийж, төгсгөл болон сэлбэ голтой нийлэх суваг хүртэл, Дарь-Эхийн сувгийн төгсгөл Сэлбэ голтой нийлэх газарт 44 рейсээр 371 тонн лаг хагшаасыг  цэвэрлэж, тээвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хороо Монелоос дарь эхийн Шинэ буудал,  Дарь эхийн Шинэ буудлын уулзвараас Монел хүртэл замын хойд урд талаар, Монелоос дарь эхийн шинэ буудлын урд талаар нийт 73,320м2 талбайд халдваргүйжүүлэлт хийж, халдваргүйжүүлэлт хийсэн.

Мөн  08 дугаар сарын 08-ны өдрийн 22:00 цаг хүртэл 7,917тн лаг шаврыг цэвэрлэж, 348 рейсээр зөөж, айл өрхийн хашаа буюу 192,000м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, далан хөвөөний засвар дүүргэлтэд 216 рейс машинаар 4,135 метр куб дайргыг ачиж зөөж ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа