- Сэтгүүлч
- 2023/08/11
- 196
“Эрдэнэс Монгол” нэгдэл, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал “Эрдэнэс Монгол” нэгдэл, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сэдвээр үргэлжиллээ. Тус нэгдлийн харьяа төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд болон Засгийн газрын холбогдох агентлагуудын төлөөлөл нэг дор цуглаж, асуудал бэрхшээлээ ярилцлаа. Өөрөөр хэлбэл, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын удирдлагууд өөрийн байгууллагын чиг үүрэг, бодлого зорилт, шинэчлэл өөрчлөлтийг танилцуулж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниудын удирдлагуудтай санал солилцож, харилцан ярилцав.
Түүнчлэн, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээл, татвар, гааль, төмөр зам, тээвэр, тендер шалгаруулалт, ханган нийлүүлэлт тойрсон асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд төрийн зүгээс баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж болон гарц боломжийн талаар мэдээлэл өгөв. Мөн Засгийн газрын агентлаг, газрууд өөр өөрсдийн чиглэлээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах илүү өргөн боломжийг нээж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бодлогын нэгдмэл түвшинд уялдаа холбоотой ажиллана гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл