- Сэтгүүлч
- 2023/08/17
- 239
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн нэгэн. Бархасвадь гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Тэрсүүд өдөр.
Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.
Санал болгох
-
Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барил...
Сэтгэгдэл