- Сэтгүүлч
- 2023/08/29
- 396
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлын нэгдсэн төлөвлөлт, хэрэгжилтийн техникийн зөвлөгөөн”-ийг БНСУ-ын Инчеон хотноо энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалт, зөвлөгөөнд Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур орчин шинжилгээний хүрээлэн Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймаг дахь Ховд их сургууль, Хөвсгөл аймгийн “Эко дэвшил” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Б.Базаррагчаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа” сэдвээр, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хэлтсийн дарга Д.Дуламсүрэн "Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох тухай бодлого, арга хэмжээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний онооны картыг ашиглан гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхын үнэлгээ хийх аргачлалыг танилцуулах, үнэлгээнд суурилсан төлөвлөлт, хэрэгжилтийн талаар ойлголт мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зорилготой тус зөвлөгөөнийг Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгийн багш нар удирдан, дасгал, хэлэлцүүлэг хийх, газар дээр нь танилцах зэрэг дадлагуудын хүрээнд зохион байгууллаа.
Сургалтад оролцогчидтой БНСУ-ын Инчёон хотноо байрлах Дэлхийн Уур амьсгалын Ногоон сангийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюун, НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн бүсийн захирал Б.Ганболд нар уулзалт хийсэн юм.
Санал болгох
-
2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Э...


Сэтгэгдэл