- Сэтгүүлч
- 2023/08/31
- 372
Бэлчээр ашиглалтыг сайжруулахад холбогдох яамд хамтран ажиллана
Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдалд Улсын Их Хурлын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг дүгнэлт хийж “Аймаг дундын отрын бүс нутаг, бэлчээр ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 13 дугаар тогтоол гаргасан.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Үүнд:
- Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад хил заагийн давхцалыг арилгах
- Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутгийг шинэчлэн зохион байгуулах
- Аймаг дундын отрын бүсүүдийн бэлчээрийн төлөв байдлын судалгаа, дүгнэлт гаргах
- Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт байгаа түүх дурсгалын үнэт эд зүйлийг соёлын өвийн хамгаалах багтаж байна.
Тус ажлын хэсэгтэй холбоотой асуудлаар салбарын мэргэжилтнүүд, судлаачид, малчид, иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч ажиллана.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Санал болгох
-
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 он...
-
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 10-р ...


Сэтгэгдэл