Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, хяналт, шалгалт хийж байна.

Авто замын чиглэлээр: Ховд аймгийн Чандмань сум хүртэлх 56.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч Хотгор зам ХХК-ны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага өглөө.

Улсын чанартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын аймгийн төвийн 1.7 км, Ховд аймгийн төвийн 5.3 км замуудад шалгалт хийж, зам хариуцагч "Ховд АЗЗА" ТӨХК-д, Алтай суманд байрлалтай ТАЦ-ийн барилгын ажлын гүйцэтгэгч Тулгатбагана ХХК-д зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага өгч ажиллав.

Авто тээврийн чиглэлээр: "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харъяа Ховд салбар, “Зорчигч тээврийн Ховд" ХХК, Улс хоорондын ачаа тээврийн "Этуна Сүлд Транс" ХХК, Тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрлэлийн "Сутайн бүлтгэр булаг" ХХК, "Эм Жи Юу Си" ХХК-уудын үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулхаар хугацаатай албан шаардлага өгч, торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Нисэх буудлын чиглэлээр: Баян-Өлгий аймаг дахь Өлгий нисэх буудлын үйл ажиллагаа ерөнхий зааварт тусгагдсаны дагуу хэвийн явагдаж байна. Аэродромын элементүүд ашиглалтын бэлэн байдлыг хангаж байгаа юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа