- Сэтгүүлч
- 2023/09/08
- 445
Партизаны гудамжтай нийлсэн 3 замын уулзвараас "Өгөөж чихэр боов" үйлдвэрийн уулзвар хүртэлх авто зам хаана
Партизаны гудамжтай нийлсэн гурван замын уулзвараас "Өгөөж чихэр боов" үйлдвэрийн уулзвар хүртэлх авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Сүхбаатар дүүрэг 3, 5-р хороо Сөүлийн гудамжны авто замыг 2023 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 00:00 цагаас 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Энэ ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар
Санал болгох
-
Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг болон Баян-өлгий аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц ха...
-
Хоногийн хугацаанд буюу өчигдөр /2026.06.07/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэргийг илрүүллээ.


Сэтгэгдэл