- Сэтгүүлч
- 2023/09/12
- 488
НҮНТ-ийн “Оргил” худалдааны төв дэх салбар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв рүү нүүлээ
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Оргил” худалдааны төвд байрлаж байсан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/ нь зургаадугаар сарын 3-наас эхлэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвд үйл ажиллагаагаа явуулж байна.
НҮНТ нь зургаан салбартай бөгөөд 53 байгууллагын 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үзүүлдэг. Иргэд дараах салбаруудаас ажлын өдрүүдэд 08:00-17:00 цаг хүртэл үйлчилгээ авах боломжтой юм. Тодруулбал,
- Дүнжингарав салбар /7575-1200/
- Драгон салбар /7577-1200/
- Мишээл салбар /7585-1200/
- Баянгол салбар /7505-1200/
- Баянхошуу салбар /7510-1200/
- Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/ үйл ажиллагаа явуулж байна.
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл