Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/11 тоот тушаалаар Боловсролын багц хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулан байгууллаа.

2002 онд батлагдсан Боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулах ажил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд 2016 оноос үргэлжилж байна.

Ажлын хэсэг Боловсролын тухай, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай /анхдагч/ хуулиудын үзэл баримтлал, хуулийн төслүүдийг боловсруулах бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж, саналыг нь тусгаж ажиллах юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу ажлын хэсгийн боловсруулсан төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсний дараа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа