- Сэтгүүлч
- 2023/09/27
- 662
Хөх хотод 30 сувилагч суралцаж байна
Эрүүл мэндийн салбарт сувилагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, туршлага солилцох, чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сувилагчдад зориулсан сургалтыг Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу хэрэгжиж байгаа уг сургалтын эхний ээлжинд сувилагч мэргэжлээр 5-аас дээш жил ажилласан нийслэл, орон нутгийн 30 сувилагч суралцаж байна. Сургалтаар цусны эмгэг, хавдар, хүүхэд, тархины эмгэг судлал чиглэлээр онол, дадлага хослуулан сургаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Санал болгох
-
2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуй зэрэг би...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.


Сэтгэгдэл