- Сэтгүүлч
- 2023/09/27
- 355
Цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьжээ
Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Булган гол Их онгог чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагчид цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьсан дуудлагаар ажиллалаа.
Мэдээллийг нягталж, мал барихаас гадна хүний биед халдаж болзошгүй байсан тул Ховд аймгийн Булган сумын нутаг ТХГ-ын хязгаарлалтын бүс болох Булган голын Шургуй хэмээх газрын ойр орчмын бүс нутагт цагдаа, онцгой байдлын газар, сумын байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай хамтран 3 хоног ажиглалт, хамгаалалт хийлээ.
Мөн байгаль хамгаалагч нар хамтарсан хяналт шалгалтыг Үенчийн хавцал, Нарийн, Нарийн гол, Тариг, Байшинт зэрэг газруудад хийв. Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчилгүй. Улаан эргийн эх Хан улиас гэх газар 3 гахай 3 ирж байршсан байна. Тусгай зориулалтын агнуурт хяналт тавих зорилгоор байгаль хамгаалагч Д.Ариунбат ажиллаж байна.
Уулын таг өндөрлөг газруудын тарвага 20 орчим хувь нь ичээндээ орж ичсэн байдалтай. Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс Ярантын тохой гэдэг газарт 1ш цоохор ирвэс айлын хашаанд орж мал барьсан бөгөөд маргааш нь дахин ирж барьсан малаа идээд явсныг байгаль хамгаалагчид автомат камерын зургаар баримтжуулав гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Санал болгох
-
2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Э...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл