- Сэтгүүлч
- 2023/10/05
- 576
Б.Чинзориг аваргын алтан медалийн эзэн боллоо
"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн анхны Алтан медалийг Баатарсүхийн Чинзориг авч, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.
"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны Алтан медалийг ийнхүү эх орондоо авчирлаа.
Тэрбээр Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй гурав дахь Алтан медальтан боллоо. Тодруулахад, "Инчён 2014" наадамд Д.Отгондалай, "Жакарта 2018" наадамд Э.Цэндбаатар нар боксчдоос тивийн олимпод манлайлж байсан билээ.
Баатарсүхийн Чинзоригийн аваргын алтан медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгсөн байна.





Санал болгох
-
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэ...
-
Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг маргаашнаас эхэлж зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захираг...


Сэтгэгдэл