Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музейтэй хамтран “МАНДАЛА” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ГХЯ-ны Их Номин танхимд зохион байгуулав. Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг 50 гаруй зочид оролцов.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “МАНДАЛА” үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын түүх, өв соёлыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор, “Монгол Үндэстний Үнэлэмж” цогц арга хэмжээний хүрээнд Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музейтэй хамтран “Мандала” үзэсгэлэнг орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурлан шинэчилсэн бөгөөд  давтагдашгүй өнгө төрх бүхий дүрслэх урлагийн олон аргаар бүтээгдсэн шилдэг үзмэрийн дээжээс бүрдэж буйг онцлов.

Энэхүү үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад 20 гаруй удаа аялан толилуулсан бөгөөд энэ удаа 40 бүтээлийн танилцуулга, судалгааны мэдээллийг QR кодын тусламжтайгаар авах боломжтой боллоо.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн ““МАНДАЛА” үзэсгэлэн нь Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй 17-19-р зууны үеийн урлахуйн ухааны сор болсон, Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдээс бүрдсэн бөгөөд Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээлүүд, Их хүрээ хийцийн цамын баг, дурсгалт барилгууд, шавар шуумал болон модон сийлбэр зэрэг урлахуй ухааны олон төрлийг хамруулсныг онцлов.

Арга хэмжээний үеэр Чойжин ламын сүм музейн тайлбарлагч Ц.Хандмаа үзэсгэлэнд тавигдсан зарим онцлох бүтээлүүдийн талаар ирсэн зочдод танилцуулга хийв.

Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд суугаа болон хавсран суугаа орнууддаа дэлгэн толилуулж   Монгол Улсын түүх, өв соёлыг сурталчлан таниулах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа