- Сэтгүүлч
- 2023/10/10
- 449
Монголбанк есдүгээр сард 2.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2023 оны есдүгээр сард 2,901.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 13.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,608.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 714.5 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 9 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 213,818.68 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.

Санал болгох
-
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалт...
-
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах о...


Сэтгэгдэл