- Сэтгүүлч
- 2023/10/11
- 193
Дамбадаржаа дэд төвийн дулааны станцын гэрээг үзэглэв
Азийн хөгжлийн банк болон НЗДТГ-ын хамтарсан санхүүжилтээр хэрэгжих Дамбадаржаа дулааны станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “China Second Metallurgy Group” компани тендерт шалгарч, талууд гэрээ байгуулжээ.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 63 МВт /54Гкал/цаг/ хүчин чадалтай уг дулааны станц баригдсанаар Сэлбэ дулааны станцтай хослон ажиллаж, Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвүүдийг дулааны эрчим хүчээр хангах юм.
Дамбадаржаа дулааны станц төсөл нь нийт 24000м2 талбайг хамрах бөгөөд ба үүнээс барилгажих талбай 8600м2 байх аж.
Дулааны станц нь эргэлдэгч буцламтгай үет шатаах технологи бүхий зуух, 98 хувь АҮИ-тэй уутат үнс баригч, нүүрсний битүү агуулах, ус боловсруулах бүрэн автомат төхөөрөмж, цахилгаан хуваарилах байгууламж, шохойн чулуун систем, зуухны үндсэн барилга, удирдлагын өрөө, оффисын байр, засварын төв, агуулах гэх мэт хэсгүүдээс бүрдэх ажээ.
Үүнийг 22 сарын хугацаанд барьж, 2025 оны IV улиралд ашиглалтад оруулах юм байна.
Түүнчлэн Дамбадаржаа дэд төвийн хүрээнд авто замын сүлжээ 2.8 км, 2.6 км урт дулааны гол шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төв дөрөв, 2.3 км урт цэвэр усны шугам, 3 км бохир усны шугам, цахилгааны хуваарилах байгууламж, хаалттай дэд өртөө хоёр ширхэг, 6.6 км урт цахилгааны кабель шугам, 5.9 км урт холбооны кабель сувагчлал, 2.1 км урт үерийн хамгаалалтын суваг, 1.5 км урт хөрсний ус доошлуулах шугам сүлжээний барилга угсралтын ажлууд хийгдэж байна.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл