- Сэтгүүлч
- 2023/10/13
- 389
"Тавантолгой түлш" ХХК: Шахмал түлшний үндсэн түүхий эд, технологид ямар нэгэн өөрчлөлт ороогүй
"Тавантолгой түлш" ХХК-иас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд ""Тавантолгой түлш" ХХК нь 2019 оноос өнөөдрийг хүртэл “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн нүүрсний уурхайгаас угааж баяжуулсан нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу мидлингээр шахмал түлш үйлдвэрлэж байна.
Энэ хугацаанд шахмал түлшний үндсэн түүхий эд, технологид ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд энэ галлагааны улиралд ч бид мидлингээр хийсэн шахмал түлш үйлдвэрлэж өвлийн бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Монгол Улсад хагас кокс огт байхгүй бөгөөд манай компани нь хагас коксоор хийсэн шахмал түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж, айл өрх, аж ахуй нэгж байгууллагад худалдан борлуулсан зүйл байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Санал болгох
-
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуула...
-
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл