- Сэтгүүлч
- 2023/10/16
- 207
Бүсийн оношилгоо эмчилгээний төвд компьютер томографийн аппарат өгчээ
“Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд 2021-2023 оны хугацаанд эрүүл мэндийн салбарын барилга байгууламжид 30.2 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжид 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Өчигдөр БОЭТ-д Япон Улсын “Canon” брэндийн 160 зүсэлттэй хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютер томографийн аппаратыг орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр шийдвэрлэн хүлээлгэж өглөө.
Мөн 380вт-ийн хүчин чадалтай тог баригч, агааржуулалт байрлуулах өрөөг бүрэн шийдвэрлэлээ.
Ажиллуулах эмч, техникч хүнийг нөөцийг бүрдүүлэн “Хавдар судлалын үндэсний төв”-д дагалдуулан сургасан.
Цаашид тоног төхөөрөмжийн чанар, тогтмол хэвийн ажиллагааг хангахын тулд “Си Ай Ти” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллахаар зөвшилцлөө гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл