- Сэтгүүлч
- 2023/11/08
- 532
Азийн хөгжлийн банк Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид санал авав
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Өмнөд Азийн газрын зөвлөх Келли Бөөрд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Коулин, тус байгууллагын Ахлах эдийн засагч Эдварт Фабер болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцохоос гадна уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд тусгай мэргэжлийн баг ажиллуулж, АХБ-ны бүтцэд өөрчлөлт оруулж байгааг Зүүн Өмнөд Азийн газрын зөвлөх Келли Бөөрд онцолж байв. Тодруулбал уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд, бодлогод суурилсан зээл олгох боломжтой ба үүнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах, БОАЖЯ-ны мэргэжилтэн томилуулах, мөн аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.
Эх сурвалж: БОАЖЯ
Санал болгох
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2026 оны удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж, орон нутгийн нэгжийн удирдлагууд оролцож байна. Тус арга хэмжээ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл