
- Сэтгүүлч
- 2023/11/08
- 428
Улсын онцгой комисс цахим хурал хийлээ
Улсын Онцгой комиссоос нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, аймгуудын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Нийт аймаг, сумд гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчлан сэргийлэх, өвс тэжээлээ нөөцлөх, шатах, тослох материалын бэлэн байдлыг хангах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулалт төлөвлөлт дээрээ анхаарах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, айл, өрхийн эрсдэлийн судалгаа, тоон мэдээллийг нэгтгэж тогтмол мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Санал болгох
-
Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ нь 2025 оны 10 дугаар сарын 19-нд таалал төгссөнд гэр бүл...
-
Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчд...
Сэтгэгдэл