- Сэтгүүлч
- 2023/11/10
- 432
Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй нярайд мэс засал амжилттай хийлээ
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг нярайн тасагт өчигдөр "Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй” төрсөн нярайд мэс засал хийжээ.
Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын багийхан болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Ариунболд, Н.Давааням, хагалгааны сувилагч н.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон хийсэн байна.
Нярай нь эхийн хэвлийд буюу ураг байхдаа оношлогдсон бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нарын багтай холбогдон нярайн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт үзүүлжээ.
Нярай хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Санал болгох
-
Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.


Сэтгэгдэл