- Сэтгүүлч
- 2020/08/27
- 1505
Казахстаны гааль, хорио цээрийн албан хаагчдыг авлигын хэрэгт саатуулжээ
“Нур жолы” боомтын гааль, хорио цээрийн албаны албан хаагчдыг хээл хахууль авсан хэргээр саатуулаад байгааг Төмөр замын прокурорын байгууллагаас мэдээлэв. Төмөр замын прокурорын санаачлагаар Авлигатай тэмцэх албаны Алма-Атагийн салбарынхан саатуулаад байна. Дээр дурьдсан байгууллагын албан хаагчид улсын хилээр ямар нэгэн саадгүй нэвтрүүлнэ хэмээн хээл хахууль авдаг байжээ.
Одоогийн байдлаар 8 хүнийг саатуулаад байна. Казахстан, БНХАУ-ын хил дээр урт дараалал гарч байгаа талаар уртын тээврийн жолооч нар өнгөрсөн 6 дугаар сарын эхээс гомдол гаргаж эхэлсэн байна. Казахстан Улсын Сангийн яамны Улсын орлогын хороо, Хилийн алба, Аж үйлдвэрийн яам зэрэг нь автотээврийн “Нур жолы” боомтын үйл ажиллагааг зохицуулахаар арга хэмжээ авч байна гэж удаа дараа мэдэгдэж байсан ч нөхцөл байдал дээрдээгүй байна.

Санал болгох
-
Украины Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын 14-нд мэдэгдэхдээ, НАТО-д элсэх нь Украины хувьд хамгийн ...
-
Австрали улс гадаадын хоригдлуудыг Номхон далайн жижиг арал болох Науру руу шилжүүлж эхэлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл