- Сэтгүүлч
- 2023/11/20
- 191
Хог хаягдлын экспортын дийлэнхийг хаягдал төмөр эзэлж байна
БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар хуванцар сав (РЕТ) монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 2 хувь, нийтийн орон сууцны айлын 5 хувь, таун хаусны айлын 7 хувийг, хатуу хуванцар (HDP, LDPE, PVC) нь монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 1 хувь, нийтийн орон сууц 4 хувь, таун хаусны айлын 3 хувийг эзэлж байна.
Хатуу хог хаягдлын нийт хэмжээ 2021 онд 2814.2 мянган тонн болж, 2020 оноос 163.1 мянган тонноор буюу 5.5 хувиар буурсан байна.
Нийт хатуу хог хаягдлын 39.3 хувийг эдийн засгийн салбарууд, 54 хувийг өрх үүсгэж байгаа бол зөвхөн 6.6 хувийг дахин ашиглаж, боловсруулахаар цуглуулж байна.
Хатуу хог хаягдлын дансны нөөцөд хог хаягдлын импорт маш бага буюу 0.1 хувийг эзэлж байна. Хатуу хог хаягдлын импортын ихэнхийг хаягдал даавуу эзэлж байна.
Нийт хог хаягдалд энгийн хог хаягдал 92.1 хувь, аюултай хог хаягдал 7.9 хувийг эзэлж байна.
Хатуу хог хаягдлын 71.4 хувийг ландфиллд булж, 8.6 хувийг шатааж устгасан бол 11.7 хувийг байгальд шууд хаясан байна.
Нийт 643 тонн хог хаягдлыг экспортод гаргажээ. Хог хаягдлын экспортын ихэнхийг хаягдал төмөр эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна.
Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харуулж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Санал болгох
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монголын бүтээмжийн төв" ТББ-ын удирдлагуудтай уулзаж, бүтээмжийн мастер төлөвлөгөө гаргах талаар сан...
-
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хамтран 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өд...
Сэтгэгдэл