- Сэтгүүлч
- 2023/11/22
- 405
Сүүлийн 4 хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 17-20-ны өдөр буюу сүүлийн 4 хоногт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс төв эмнэлэгт 251, салбар эмнэлэгт 31 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд амралтын өдрүүдээр халтирч унаж, бэртсэн иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр 71, 18-ны өдөр 58 байсан бол, 19-ний өдөр 83, 20-ны өдөр 70 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэл гэмтэл авч, ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн байна.
Мөн дээрх өдрүүдэд осголт, хөлдөлтийн шалтгаант найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ сарын 3-ны өдрөөс буюу цас орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39 тохиолдол бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөж байна.
Санал болгох
-
2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Э...


Сэтгэгдэл