
- Сэтгүүлч
- 2023/11/22
- 330
Хөндлөнгийн үнэлгээний баг Дундговь аймагт ажиллалаа
Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлж буй үндсэн чадавхийн хөндлөнгийн үнэлгээ хийж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний баг болон Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамтарсан бүрэлдэхүүн энэ сарын 20-нд Дундговь аймагт ажиллалаа.
ДЭМБ-аас гишүүн орнуудтай хамтран 2005 онд боловсруулсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчинг хамгаалах, хил дамнасан болзошгүй халдварт өвчин, аюул заналаас сэргийлэх, хянаж зохицуулахад чиглэсэн заавал мөрдөх баримт бичиг юм.
Энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх үндсэн чадавхид хөндлөнгийн үнэлгээ хийх олон улсын хамтарсан баг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлэгт хөндлөнгийн үнэлгээ хийж уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэгжүүлж буй тандалт, хариу арга хэмжээний талаар, Зоонозын өвчин судлалын төвөөс зоонозын өвчинтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр үнэлгээний багийнханд нэгдсэн мэдээлэл өглөө.
Санал болгох
-
ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд авто замын бороон...
-
Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар 1 кг нь 10.000, үхрийн махыг 13.000 төгрөгө...
Сэтгэгдэл