- Сэтгүүлч
- 2023/12/08
- 177
Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ
Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байгаа вэ гэдгийг олон улсын шинжээчид дараах байдлаар дүгнэжээ. Сумын төвийн сурагчид аймгийн төвд суралцдаг хүүхдүүдээс нэг жилийн буюу нэг ангийн хоцрогдолтой байна.
Харин аймгийн төвийн сурагчид хотын хүүхдүүдээс 1.5-1.8 жилийн хоцрогдолтой байгааг дараах зургаас харж болно.Тэгэхээр хөдөөгийн боловсролын чанарыг ахиулахын тулд дэд бүтцийг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, багш боловсон хүчний хангалтыг сайжруулж, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэл цаашид онцгой анхааран ажиллана.
Харин төрийн болон хувийн сургуулийн хооронд орон нутагтай харьцуулахад чанарын ялгаа бага байна.
Энэ тооцооллыг гаргахдаа тухайн сурагчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл, ойролцоо сурагчдыг түүвэрлэжээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл