- Сэтгүүлч
- 2023/12/21
- 700
“Монголын нууц товчоо 365 хоногт” номын нээлт боллоо
Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайханы санаачилгаар түүхч, эрдэмтдийн хамтран бүтээсэн “Монголын Нууц Товчоог 365 хоногт” номын нээлтийг өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд хийлээ.
Үндэсний түүхэн их өв, хөлгөн судар “Монголын нууц товчоо”-г дэлхийн 30 гаруй орны хэл рүү орчуулж, таван тивд түгээсэн байдаг ч орчин цагийн хэлнээ хялбаршуулан буулгаж, хүүхэд, залууст уншиж, судлуулах түгээн дэлгэрүүлэх хэрэгтэйг чухалчлан нэг жилийн турш өдөр бүр унших хувилбарыг Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш доктор, профессор Ш.Чоймаагийн хөрвүүлэгт тулгуурлан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким нартай хамтран бүтээжээ.
Нийт 2000 гаруй монгол үгийн тайлбар толь бүхий шинэ номын дээжийг Чингис хаан Үндэсний музейд хадгалуулахаар өргөн барилаа.
Санал болгох
-
Өнөөдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац мууда...


Сэтгэгдэл