Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын дагуу нийт мэдээлэх үүрэгтэй этгээдээс жил бүрийн нэгдүгээр сарын 20 болон долдугаар сарын 10-ны өдрийн дотор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг цахим хэлбэрээр авдаг.

Эрсдэлийн үнэлгээний асуулгыг бөглөж ирүүлэхгүй байх, хугацаа хоцроох, дутуу, алдаатай, худал бөглөх зэрэг нь тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл өндөртэй гэж үзэн газар дээрх хяналт шалгалтын давтамжийг нэмэгдүүлэх, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, цаашлаад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлагын арга хэмжээ ногдуулах төдийгүй Зөвшөөрлийн тухай хуульд заасанчлан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх үндэслэл болно. 

Иймд тус асуулгыг дээрх журамд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд нөхөж ирүүлэх боломжгүй ба хугацааг дахин сунгахгүй тул мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхэн 2023 оны жилийн эцсийн байдлаарх "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга"-ыг доорх холбоосоор татан авч энэ сарын 20-ны өдрийн дотор үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж ирүүлэхийг мэдэгдье.

Жич: Зохицуулалттай салбарын нэр тус бүр дээр дарахад эрсдэлийн үнэлгээний асуулга автоматаар татагдах бөгөөд тус асуулгыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох салбарын цахим шууданд эксел файл хэлбэрээр ирүүлнэ үү. Шаардлагатай нэмэлт мэдээллийг доорх и-мэйл хаяг болон amlctf@frc.mn, мөн 51-261113 утсаар тодруулж асууна уу.

1. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд : sec_amlcft@frc.mn

2. Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид: ins_amlcft@frc.mn

3. Банк бус санхүүгийн байгууллагууд: nbfi_amlcft@frc.mn

4. Хадгаламж, зээлийн хоршоод: scc_amlcft@frc.mn

5. Үл хөдлөх, эд хөрөнгө зуучлалын байгууллагууд: rea_amlcft@frc.mn

6. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд: dpms_amlcft@frc.mn

7. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хувь хүн: dpms_amlcft@frc.mn

8.  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчvasp_amlcft@frc.mn

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа