Хуульч О.Баасанхүү:

-Нүүрсний хэргийн сонсголоор маш ноцтой асуудлууд яригдсан. Баримттай хулгайн гэмт хэргүүд яригдсан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Батболдын нөгөө л “бөөсний онигоо” гэдэг шиг л нэг хүн гараад ирэнгүүт нь хамаатан болгоод, хамаатан юм чинь хамааралтай байж таараа, хамааралтай юм чинь хулгайч байж таараа гээд улс төрийн пиар хийгээд байгаа байхгүй юу.

Гэтэл яг бодитой цаана нь яригдаж байгаа гэмт хэргийн хохирол, оролцоо, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг гаргаж, тогтоосон зүйл алга. Баримттай нүүрсний гэмт хэргүүдийг гаргаж ирүүлэхгүйн тулд “хошин шог” хийгээд байхвий гэж санаа зовж байгаа.

Хэн нэгэн шууд үүрэг өгсөн, олсон орлогоос нь завшсан, олох гэж буй орлогын схемийг нь зохиосон, оффтэйк гэрээг байгуулсан гэдэг ч юм уу тодорхой гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдэд хилийн хориг тогтоогоод, цагдан хориод гэм буруутайг нь тогтоох ёстой. Гэтэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэг ч хүнийг гэм буруутайг нь тогтоож чадсангүй. Энэ бол аймшигтай.

Гэтэл бие биедээ нэр хоч өгч, улс төр хийж байна. Би нүүрсний сонсгол руу яваад орохоор “Та юу хийж явж байна. Та гараач. Та нүүрсний хулгайч юм уу” гэх жишээний. Яахаараа Монгол Улсын иргэн хүн энэ хулгайн мэдээллүүдийг нь олж авах эрхгүй байдаг юм. Ирсэн хүн болгон хулгайч биш шүү дээ.

Ямар азаар тэр сонсгол дотор манай хамаатан байгаагүй юм бол. Байлаа гэхэд надад ямар хамаатай юм бэ.

Гэтэл гэмт бүлэглэлүүд гэмт хэргээ нуухын тулд асуудлыг хошин байдлаар, эсвэл массын анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх ажиллагаа явж байна гэж харж байгаа.

Шинжээчид зарим зүйл дээр алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ гурван зүйл 100 хувь тодорхой боллоо шүү дээ.

Нэгдүгээрт, оффтэйк гэрээ гэж нэрлээд эрчим хүчний нэрээр нэг тонн нь 400 ам.долларын  үнэтэй нүүрсийг 9 ам.доллараар үнэлээд 7.2 сая тонныг хулгайлсан байна.

Хоёрдугаарт, 5.2 сая тонн нүүрснийг Монгол Улсын гаальд бүртгэл хийлгэлгүй авч гараад хувьдаа завшсан байна. Татвар ч төлөлгүй завшаад оффшор дансандаа хийсэн байна.

Гуравдугаарт, тендергүйгээр шууд худалдан авалт хийгээд 7.8 их наядыг завшсан

Энэ бүгдийг ярихгүй, сенсацийг сенсацаар дарах зорилгоор нэгнийгээ харлуулах гэсэн жүжиг тоглоод байна уу гэж хараад байна. Одоо жинхэнэ хуулийн хайч орох хэрэгтэй. Жинхэнэ хулгайч нь зугтаачихвий дээ гэж айж байна гэжээ. 

 Эх сурвалж: livetv.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа