Монголбанк нь мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримталж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлогын шийдвэр, мэдээ мэдээллээ тухай бүр олон нийтэд хүргэж ажилладаг билээ. Үүний дагуу сар бүр хэвлэлийн бага хурал хийх, сэтгүүлчдэд зориулсан сургалт, мэдээлэл өгөх, сонирхсон сэдвийнх нь хүрээнд мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг болно. Ингэснээр олон нийт үнэн бодит мэдээллийг авах, зах зээлийн хүлээлтийг зөв удирдах ач холбогдолтой юм.

Эдгээр үйл ажиллагаанаас сэтгүүлчийн мэдээлэл авах, авсан мэдээллээ нийгэмд түгээх чиглэл нь харилцан ялгаатай билээ. Тухайлбал, хэвлэлийн хурлаар өгч буй мэдээллийг анхдагч эх сурвалжаас нь шууд мэдээлэх боломжтой байдаг бол сургалт мэдээллийн үеэр сэтгүүлчийг тухайн сэдвийнхээ хүрээнд бүрэн ойлголттой болоход нь анхаарч, танин мэдэхүйн шинжтэй болон олон талын өнцгөөс нь тайлбарлан ойлгуулахад мэдээллийн агуулгаа чиглүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд Монголбанкны удирдлагууд оролцож бодлого, үйл ажиллагаагаа тайлбарладаг. Гэтэл Монголбанкнаас наймдугаар сард зохион байгуулсан уулзалтаас нэр бүхий өдөр тутмын сонин нь зөвшөөрөл авч, хүсэлт тавилгүйгээр Монголбанкны Ерөнхийлөгчийн нэр дээр ярилцлага зохиож гаргасан нь мэдээллийн утга агуулга, уялдаа холбоог алдагдуулан Төв банкны бодлого үйл ажиллагааг илтэд гуйвуулсан төдийгүй, нэр хүндэд халдах нөхцөл байдлыг үүсгээд байна.  

Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд  олон нийтийн мэдэх эрхийг ханган ажиллахдаа мэргэжлийн ёс зүйгээ баримталж, мэдээллийн үнэн бодит байдлыг эрхэмлэж ажиллахыг уриалж байна.

 

Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч

2020.08.31

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа