-
Орхон аймагт 03 дугаар сарын 24-ний өдөр “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол илэрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шуурхай арга хэмжээ авч, тухайн өдрийн 18 цагаас эхлэн бүх ажилтнаа ээлж, дарааллын дагуу түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, зохион байгуулалт хариуцсан Шуурхай штабынхан, эмч сувилагч, цагдаа нар болон арын албаныхан тасралтгүй 24 цаг ажилласны хүчинд 6800 гаруй ажилтнаас шинжилгээ авч, халдвар, эрсдэлийг богино хугацаанд тодорхойлж чадсан.
-
ЭМЯ-наас "Ковид-19" халдварын тухай ээлжит мэдээллээ хийж байна /2021.04.01/
-
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль,
-
2020 оны 10 дугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдаж байсан цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia зургаан сарын хугацаанд 1 сая хэрэглэгчтэй боллоо.
-
Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн. Олон улсын инээдмийн баярын өдөр.
-
УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
-
Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хооронд
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болж, эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
-
Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 01. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 19. Бархасвадь гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.
-
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б зодуулсны улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан ноцтой хэрэг гарлаа. Хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан түүний үхэлд Зэсвэгт хүчний жаншин штабын удирдлага
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болж, Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив.
-
Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого Монголд хэрэгжээд чамгүй олон жил боллоо. Энэ үйл явц зах зээлийн жам ёс, ном журмаар явсан бол улс орны эдийн засагт томоохон нэмэр болох байв. Харамсалтай нь даанч тэгж чадсангүй. Төрийн нэр барьсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд тэдний гар хөл бологсод нийлж хавсарч хавсайдаад “Газрын луйвар” хэмээх сүлжээг бий болгож, “хуулийг гууль” болгох их аян олон жил өрнөж байна.
-
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн хуваариар ажиллаж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд тус дугаарт иргэдээс нийт 354 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 12 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна.
-
ЭМЯ-наас "Ковид-19" халдварын тухай ээлжит мэдээллээ хийж байна /2021.03.31/