
- Сэтгүүлч
- 2021/04/01
- 699
Франц Улс болон АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хооронд оюутан солилцох хамтарсан гэрээний хүрээнд тэтгэлгээр суралцуулах 8 оюутныг сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8558 дараах холбоосоор үзнэ үү.
Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Бүртгэлийн эцсийн хугацаа 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08:30 цаг хүртэл явагдана. Фулбрайтын хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд жил бүр ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог юм.
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8556 холбоосоор үзнэ үү гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлээ.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион ба...
Сэтгэгдэл