-
Энэ сарын 27-ны өдөр “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардсан. Нислэгээр ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан юм. Дараагийн ээлжийн 10 мянган тун вакцин гуравдугаар сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байна.
-
Шадар сайд УОК-ын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах 14 хоногийг бууруулж 10 хоног, гэрээр нь ажиглах 4 хоног болгосон, дотоодын халдвар тээгчийг 7+7 (тусгаарлах байранд 7 хоног, гэрээр ажиглах 7 хоног) тусгаарлах болсон түр журмыг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, иргэдэд заавар, зөвлөмжийг цаг алдалгүй хүргэх, гомдол, саналыг нь шийдвэрлэх болон бусад асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо.
-
БОАЖ-ын сайд Н.Уртнасан Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдрах талаар мэдээ, мэдээлэл тогтмол хүргэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм.
-
Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд тасалбараа зөвхөн цахимаар захиалж авах бөгөөд онлайн захиалгын программ нь Гэрэгэ системстэй холбогдох тул, ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
-
Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 17. Сумъяа гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй шар бич өдөр.
-
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд иж бүрэн, олон улсын жишигт нийцэхүйц молекул биологийн лабораторыг байгууллаа. Эрүүл мэндийн яам, Rio Tinto, Оюутолгой ХХК,
-
Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар болон УИХ дахь Монгол, Италийн найрамдлын бүлгийн гишүүний
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг /2021.02.25/ хүлээн авч уулзав.
-
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ.
-
Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан аймгийн хэмжээнд 90 мянган ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулах зорилгоор өрх бүр 9 ширхэг, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав.
-
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд баруун хэсгээр цасан шуурга шуурна.