-
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
-
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 19. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр.
-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв. Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.
-
Дорноговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлууд болон Улсын Онцгой комиссын 2020 оны 25 дугаар хурлын шийдвэрээр
-
Монгол Улсын УОК-ын шийдвэрийн дагуу Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай хамтран тус улсад тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн оршин сууж буй манай улсын иргэдийг 2020 оны 08 дугаар сарын 07-10-ны өдрүүдийн 09.00 – 18.00 цагийн хооронд
-
Улсын онцгой комиссоос энэ сард 14 удаагийн чартер нислэгээр гадаадын улс орнуудаас 3500 орчим иргэдээ татан авах шийдвэрийг гаргаж, нислэгийн хуваарийг зарласан.
-
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Нийслэлийн Онцгой байдлын газар, Аялал жуулчлалын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналт, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хамтран амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд боловсролын салбарт Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн явц,
-
COVID19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл /2020.08.05/
-
Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
-
Орчин үеийн дэвшилтэт технологи цахим сүлжээг ашиглан малчдын нийгмийн тулгамдсан асуудлаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, санал асуулга явуулах, мэдээлэл солилцох урсгалыг сайжруулах зорилгоор "Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг хамтдаа тэмцэнэ" төслийг Дорнод аймагт хэрэгжүүлж эхэллээ.
-
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
-
Өнгөрсөн долоодугаар сарын 31-нд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан.
-
ОХУ 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БН Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг орнуудтай харилцан агаарын хилээ нээгээд байгаа ба ОХУ-д байнгын оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээс нэвтрүүлнэ гэх шийдвэр гаргасан байна.