-
2020 оны 8-р сарын 03-ны өдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа. Тодруулбал 2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж.
-
Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр нар энэ сарын 03-ны өдөр “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар тус музейн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа ч интерьер, экстерьер болон
-
Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна.
-
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
-
Улсын хэмжээнд он гарсаар 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 11 аймгийн 25 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ. Үүний 51 нь том хүн, 18 нь хүүхэд байгаа юм.
-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.
-
Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна.
-
Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай замд болгоомжтой зорчихыг зөвлөж байна. Энэ чиглэлийн авто зам дагуу усархаг, ширүүн бороо орсны улмаас Шарын голын гүүр гараад 262-263-р км-т замын далан хөвөө 3 хэсэгт үерт урсаж эвдрэл үүсчээ. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчино уу.
-
2020 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь,
-
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ наймдугаар сард нийт 14 удаагийн нислэгээр 3500 орчим иргэнээ татан авахаар болсон.
-
Монгол Улсын төмөр замын хөгжлийн түүхийг бүтээлцсэн Эрхэм хүндэт ахмадууд, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй төмөр замчид, тус чиглэлээр суралцаж буй оюутан залуус Та бүхэндээ Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 82 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!
-
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникын эцсийн тролейбусны буудлын зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгалаа.
-
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2020 оны наймдугаар сарын 17-ны өдөр эхлүүлэхээр товлолоо.
-
Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн өвөлжилт, тулгамдсан асуудалтай танилцан үүрэг чиглэл өгч ажилласан.
-
Дархан-Уул аймагт энэ жил 1200-1500 м2 талбайд замын нөхөөсний ажил хийнэ. Энэ жил замын нөхөөсний ажилд БНХАУ-д үйлдвэрлэсэн асфальт бетон дахин боловсруулах төхөөрөмжийг орон нутгийн төсвөөс 55 сая төгрөг төгрөгөөр худалдан авч ашиглаж байгаа тухай Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын замын инженер Д.Золбаяр танилцууллаа.