-
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 7 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 77 гомдол, мэдээллийг шалгав.
-
Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэл 3,3км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжид Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх 2,2км авто замыг 2020.07.27-ны 22:00 цагаас 08.11-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж шинэчлэлтийн ажил хийгдэж эхлээд байна. 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үлдсэн хэсэгт шинэчлэлтийн ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
-
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөл аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд "COVID-19" халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна.
-
Улсын онцгой комиссын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болж, 8 дугаар сард 14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ.
-
Швейцарын Холбооны Улсад коронавирусний халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар шинээр 99 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ 7 дугаар сарын 18-нд Женев хотын “Rooftop” баранд 20 гаруй хүн нэг доор халдвар авч халдварын голомт үүсээд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Женев кантонд 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдээд байна.
-
Өмнөговь аймгийн хэмжээнд энэ жил 20 га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөсөн. "Говь гурван сайхан" байгалийн цогцолбор газраас Баяндалай, Номгон сумын газар нутагт 10 га талбайг эхний ээлжинд нөхөн сэргээх шаардлагатай байгааг онцоллоо.
-
2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд НБГ-ын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Буянтогтох, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар 2020-2021 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид шинээр элсэх сурагчдын цахим бүртгэлийг хэрхэн зохион байгуулах, бэлтгэл ажлын явцын талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, БШУЯ-ны "Боловсролын мэдээллийн технологийн төв" УТҮГ-ын Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат болон албаны хүмүүстэй уулзаж санал солилцлоо.
-
Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 03-наас 12-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.
-
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Баярсайхан нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.
-
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны долоодугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
-
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
-
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод болон үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулдаг ерөнхий боловсролын тусгай сургуулийн удирдлагын төлөөлөлтэй уулзлаа.
-
Дорноговь аймгийн онцгой байдлын газар гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрсэн тухай мэдээллээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, дуу цахилгаантай бороо орох тул