-
Саудын Араб Улсад 32 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлжээ.
-
Казахстан Улсын Авлигатай тэмцэх газраас тус улсын 5 дэд сайдад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар 1 дүгээр сарын 29-ний өдөр хэлтсийн дарга Алик Шпекбаев мэдээлжээ.
-
Дээд шүүхээс нь “Самсунг” компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд авлигын хэргээр хоёр жил зургаан сарын хорих ял оноосон үйл явдалтай зэрэгцэн авлигатай тэмцэх шинэ байгууллага удахгүй ажиллаж эхлэх тухай мэдээлэл яг одоо Өмнөд Солонгос улсад гарч байна.
-
Өмнөд Солонгос Улсын дээд шүүх Самсунг компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд хоёр жил зургаан сарын хорих ял оноолоо.
-
Өмнөд Солонгос Улсад авлигатай тэмцэх шинэ зохицуулах байгууллага удахгүй ажиллаж эхлэх ба уг байгууллага нь төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий хувийн компаниуд, тэдний ажилтнуудын оролцоотой хэргийг хариуцан ажиллах болно.
-
Өнгөрсөн сард Голландын давж заалдах шатны шүүхээс тус улсын хамгийн том банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг улсын прокурорт үүрэг болгожээ. Шүүхээс Ральф Хэмерсийг Амстердамд төвтэй “ING” банкны гүйцэтгэх захирлаар 7 жил ажиллах хугацаандаа мөнгө угаасан болон бусад гэмт хэрэгт буруутган шалгах ажиллагаа явуулахыг үүрэг болгосон байна.
-
Америкийн Нэгдсэн Улсын Үнэт цаас, валютын хороо нь гурван тусдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шүгэл үлээгчдэд нийт 3.6 сая гаруй доллар олгож байгаагаа мэдэгдэв.
-
БНХАУ-ын төрийн мэдлийн хөрөнгийн менежментийн томоохон фирмийн гүйцэтгэх захирал асан Лай Шиаомин нь авлигын гэмт хэрэг болон 260 сая ам.долларын хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдож 1 дүгээр сарын 5-ны өдөр цаазаар авах ял сонслоо. Коммунист намын гишүүн байсан түүний гэм буруугаа хүлээн мэдүүлж байгааг төрийн мэдлийн ССТВ телевизийн сувгаар дамжуулан үзүүлсэн байна.
-
Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалютын төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм.
-
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нь өөрийн бүрэлдэхүүнд байдаг Олон улсын авлигатай тэмцэх хэлтсээ байнга өргөжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлж байна.
-
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа. Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна.
-
Москва хотын төрийн албан хаагч асанд шүүхээс 12 дугаар сарын 25-ны өдөр чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял оноолоо. Москва хотын Серпухов дүүргийн дарга асан Александр Шестун нь хахууль авсан, залилан хийсэн,
-
Малайз Улс нь 1.6 сая орчим төрийн албан хаагчтай бөгөөд тэдгээрээс ердөө 0.01 хувь нь өөрийн ажилладаг яам, агентлагийнхаа үйл ажиллагаан дахь авлигын талаар мэдээлэх зоригтой байдаг талаар тус улсын Авлигатай тэмцэх хороо /МАТХ/-ны орлогч дарга, тэргүүн дэд комиссар Шамшун Бахарин Мохд Жамил хэлэв. Мэдээлэх зориг гаргасан албан хаагчдад олон төрлийн урамшуулал олгосон хэдий ч энэ үзүүлэлт бага хэвээрээ байгааг мөн нэмж хэллээ.
-
ОХУ-ын Томск хотын захирагч Иван Клианыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулж өнгөрсөн долоо хоногт баривчилсан ба түүнийг албан тушаалаас чөлөөлөхөөр шүүх шийдвэрлэсэн байна.
-
Хятад улсын авлигатай тэмцэх байгууллагаас 2014-2020 онд авлигын хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гадаад улс руу оргон зугтсан 7831 иргэнийг эх оронд нь буцаан авчирсан байна.