Чех дэх Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулж байна
Сүүлийн үед Чех улсад оршин суугаа гадаадын иргэд, ялангуяа залуу хүмүүс мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэгт олноор өртөх болсныг Чех улсын Цагдаагийн байгууллагаас анхааруулав. Тодруулбал, гэмт бүлэглэлүүд чехийн банканд данстай гадаадын иргэдийг ашиглаж, олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа түгээх байдлаар хувийн мэдээллийг нь цуглуулж, мөнгө угаах болжээ.
Энэ нь ихэнхдээ Телеграм аппликэйшнээр дамжуулан “Та банкны данстай юу?”, “Та их хэмжээний мөнгө олохыг хүсч байна уу?” гэх зэрэг гадаадын иргэдэд зориулсан ажлын байрны санал, асуулга зэргийг ашигладаг байна.
Телеграм аппликэйшн дээр чех хэлээр бичсэн олон сурталчилгааны аль нэгэнд хариулснаар Таны хувийн мэдээлэл алдагдаж, банкны дансыг тань мөнгө угаах гэмт хэрэгт ашиглаж болох бөгөөд санамсаргүй байдлаар тухайн гэмт хэрэгт оролцсон хэмээн буруутгагдаж болзошгүй аж. Иймд хуурамч сайтаас болгоомжилж, өөрийн хувийн мэдээллийг хамгаалан, цахим залилан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Чех улсын Прага хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.
Санал болгох
-
Хятадын эрдэмтэн “Галзуу Ли” болон түүний багийнхан металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулах чадвартай жижиг дрон зохион бүтээжээ.
-
Францын Майотт мужид хар салхины улмаас 11 хүн амь насаа алдаж, 250 хүн бэртэж, гэмтсэн байна. Амь насаа алдсан хүний тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа талаа...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл