- Сэтгүүлч
- 2025/01/15
- 322
Мөс цөмрөх аюулаас сэрэмжил!
Гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз, халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна.
Тухайлбал, Хүдэр, Онги /Арвайхээр сум/, Сэлэнгэ /Сүхбаатар сум/ зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэн байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.
Санал болгох
-
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний а...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл