Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны долоодугаар сарын 30-ны өдөр нийт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 777, гэмт хэргийн шинжтэй 105 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 60, хулгайн 21 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 86 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид дөрвөн хэргийг шуурхай илрүүлж, 13 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Санал болгох
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Эхлэл брэнд” ХХК-д дуудлага худалдаагаар олгосон газар болон тус газарт хэрэгжүүлж буй “Монастери тауэр” орон су...
-
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн б...


Сэтгэгдэл