Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд “Алхам бүрийн амт” уурхайчдын нэгдсэн алхалт боллоо. Үйлдвэрлэлийн цехүүдийн ажил тарах, ээлж солилцох цагаар “Эрүүл мэндийн зам”-д зохион байгуулсан уг алхалтад Эрдэнэт үйлдвэрийн 1600 гаруй уурхайчин оролцсон юм. 


Үйлдвэр болон хотын дүүргээс угталцан гарсан алхалтын хоёр багийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх нар ахалж, уурхайчдадаа цэвэр агаар, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихийг уриалав. Тэд “Эрүүл мэндийн зам”-аар нийт 5.4 км алхасан бөгөөд Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон “Дунд өртөө”-н дээр уурхайчдад витаминжуулсан халуун ундаагаар үйлчилж, эрч хүчийг нь сэлбэсэн юм. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хамт олноороо нэгдсэн үйл ажиллагаанд оролцоогүй уурхайчид энэ өдөр “Алхам бүрийн амт” дасгал, хөдөлгөөний ач тусыг илүү мэдэрч, бие, сэтгэлийн дархлаагаа давхар сэргээсэн сайхан үйл ажиллагаа боллоо хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа. 

М.ОДГЭРЭЛ 
ФОТО: Б.БАТТӨГС
Ш.ЛХАМСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа