- Сэтгүүлч
- 2022/04/22
- 324
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 21. Сугар гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.
Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Санал болгох
-
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр БТСУХ-ны ёслол хүндэтгэлийн танхимдаа хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Рад...
-
Энэ өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хотноо Зуны паралимпын наадам үргэлжилж, эхний медалийн эзэд тодорч эхлээд байгаа энэ өдөр Таеквондогийн эмэгтэйчүүдийн 5...
Сэтгэгдэл