- Сэтгүүлч
- 2022/05/13
- 554
“Ханьдаа баярлалаа” талархлын өдөрлөг болов
Ажилтнуудынхаа гэр бүлийн халуун дулаан, бат бөх харилцааг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлж, ажил мэргэжлийг гэргий нарт нь сурталчлан таниулах, тэдэнд эерэг сэтгэгдэл, дурсамж үлдээх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэв. Эцэг эхийн зөвлөл, тус цехэд 8-22 жил ажилласан, хэсэг бүрийн төлөөлөл болсон Л.Мөнхбат, О.Ганхуяг, Д.Отгонбаяр, Ц.Мөнхбат, Б.Мөнхжаргал нарын хань ижлүүдийг ажлын байранд урьж авчрав. Тэд 14-32 жил ханилан амьдарч, өнөр өтгөн, аз жаргалтай, бие биедээ өмөг түшиг болсон, залууст үлгэр дуурайлалтай сайхан хосууд аж.

Тэднийг цехийн удирдлага хүлээн авч, ханийнх нь ажил мэргэжилтэй нь танилцуулан, амжилт, бүтээлийг нь дуудан алдаршуулж, хамт олных нь дунд эр нөхөртөө, гэргийдээ сэтгэлийн нандин үгээ дамжуулах боломжийг олгов. Баяр, талархал, хайр, хүндэтгэлээр дүүрэн энэ үйл ажиллагаа олон хүний сэтгэлийг хөдөлгөж, аньсагыг чийгтүүлэв. Энэхүү халуун дотно уулзалтын дараа гэр бүлийнхэнтэй хамтдаа үдийн зоог барьж, цехийн захиргаанаас тэдэнд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр тус цехийн ажилтан Н.Бат-Эрдэнэ ая дууны мэндчилгээ өргөв. Энд цугларсан хүмүүс, цехийн удирдлагадаа, Хүний нөөцийн мэргэжилтэн, цехийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Ц.Цолмонд талархлаа илэрхийлэв. Тус цехийн захиргаа, Эцэг эхийн зөвлөлөөс ажилтнуудынхаа сэтгэлийг өөдрөг тэнүүн байлгах, ажиллах урам зоригийг хөглөх, ажилтны гэр бүлийн сайн сайханд чиглэсэн ажлыг байнга зохион байгуулдаг юм.







Санал болгох
-
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэ...
-
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэ...


Сэтгэгдэл