- Сэтгүүлч
- 2022/06/27
- 481
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Урдтамир, Хөгшин Орхон, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Лүн сум орчимд болон зүүн хажуугийн Хэрлэн гол Өндөрхаан, Чойбалсан хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-50, Хэрлэн, Улз, Халх гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна.
Маргааш буюу зургаадугаар сарын 27-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн түвшинг 15 см даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
Санал болгох
-
Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын адаг шар луу сарын 4. Барх...
-
Бразил улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 10-20-нд болн...
Сэтгэгдэл