- Сэтгүүлч
- 2022/08/25
- 700
Хангарьдын байт харваачид амжилт арвинтай явна
Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Япон улсын ОКАЗАКИ хотод болсон байт харвааны ARCHERY FESTIVAL-2022 олон улсын тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд спорт клубийн дөрвөн тамирчин оролцлоо. Тэмцээнд Хангарьд спорт клубийн тамирчин ОУХМ Ж.Гантөгс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж, алтан медаль хүртэв. Эрэгтэй багийн төрөлд Хангарьд спорт клубийн тамирчин ОУХМ Ж.Гантөгс, спортын мастер Д.Дашнамжил, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Б.Отгонболд нар мөн алтан медалийн эзэд боллоо. Түүнчлэн Хангарьд спорт клубийн тамирчдын оролцсон эмэгтэй баг дөрөвдүгээр байр эзэлжээ. Тэмцээний шилдгүүд болох Хангарьд спорт клубийн гурван тамирчин Япон Улсын ОКАЗАКИ хотын Айчигийн багтай хамтарсан бэлтгэл хийж, есдүгээр сард болох Honda cup тэмцээнд оролцоод ирнэ гэж Хангарьд спорт клубийн Байт харвааны дасгалжуулагч Б.Долгорсүрэн мэдээллээ. 

Санал болгох
-
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд ...
-
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл