
- Сэтгүүлч
- 2022/11/22
- 424
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын 29. Ангараг гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.
Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Сүлд тэнэж одно хэмээжээ.
Санал болгох
-
Үндэсний статистикийн хорооноос валентины өдрийг угтан хосуудын тухай сонирхолтой статистик гаргасан байна. Тодруулбал, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ижил н...
-
Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зө...
Сэтгэгдэл