
- Сэтгүүлч
- 2023/01/25
- 593
Судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаа болон аюулгүй байдлын салбар дахь үүрэг, оролцооны өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ХХЕГ, Батлах хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болоод ҮБХИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцсон юм.
Оролцогчид “Төрийн цэргийн байгууллагын болон цагдаагийн эмэгтэй алба хаагчдын оролцоог энхийг дэмжих ажиллагаа аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх боломж” сэдэвт Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны захиалгат төслийн хүрээнд хийгдэж байгаа “Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаа болон аюулгүй байдлын салбар дахь үүрэг оролцоо өнөөгийн байдал” судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Прокурорын байгууллага 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.581 эрүүгийн хэрэгт ...
-
Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Энэ нь з...
Сэтгэгдэл