
- Сэтгүүлч
- 2023/01/25
- 412
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав ээж, асран хамгаалагчидтай сар бүр уулзалт хийнэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төрийн үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлэх салбар дундын уулзалт боллоо. Энэ уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулах, аав ээж асран хамгаалагчдын саналыг авах юм.
2023 оны эхний уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтад БШУЯ, ЭМЯ, ХНХЯ-ны төлөөлөл оролцож мэдээлэл өгсөн бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх асран хамгалагчид төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга орчим хүүхэд байдаг.
- Тусгай сургуулийг хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх төв болгох,
- Насан туршийн боловсролын төвд суурилсан үйлчилгээ үзүүлэх,
- Хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллах,
- Гэр бүлийн орчинд явуулын үйлчилгээ үзүүлэх гэсэн дөрвөн боломжийг энэ удаагийн уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд танилцуулсан.
Уулзалтад оролцсон эцэг эх, асран хамгаалагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш, боловсон хүчин дутмаг байдаг талаар санал хэлж байлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Прокурорын байгууллага 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.581 эрүүгийн хэрэгт ...
-
Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Энэ нь з...
Сэтгэгдэл