-
Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна.
-
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан хаагчид ажиллаж байна.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
-
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа билээ.
-
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.
-
2023 оны долоо, наймдугаар сард болсон үерээс үүдэж Сэлбэ, Дунд гол дагуух зарим хэсэгт үерийн ус хальж, замын нөхцөл хүндэрч байсан.
-
Орчны бохирдлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг сурталчлан таниулах “Ногоон технологи-2024” үзэсгэлэн, арга хэмжээ жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
-
Сүхбаатар дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн авто зам “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замын хоёрдугаар хэсгийн засвар, шинэчлэлтийг хийх гэж байна.
-
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, иргэд цагдаагийн байгууллага хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой “Өдөр бүр өчигдрөөс илүү байя” аяны нээлт боллоо.
-
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны есдүгээр сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 453 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 231 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 222 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
-
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
-
2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байрт шалгарсан байна. Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж,
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX дахь удаагийн тэмцээн”-ийг “Буянт-Ухаа” спорт ордонд маргааш буюу есдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар боллоо.
-
Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 16-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна.
-
Сүхбаатар дүүрэг 1, 2-р хорооны нутаг дэвсгэр Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ. 2024 оны есдүгээр сарын 20-ны 22:00 цагаас есдүгээр сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана.