-
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
МИАТ ТӨХК нь 2025 оны 11-р сарын 4-ний өдрөөс эхлэн УЛААНБААТАР – СИНГАПУР чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Бямба гарагт шууд нислэг үйлдэнэ. Зорчигч та Сингапур улсаар дамжин цааш нисэх тохиолдолд Чанги олон улсын нисэх буудлаас зохион байгуулдаг үнэгүй аялалд хамрагдах боломжтой.
-
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн хонх цангинаж, хүүхэд багачуудын инээд баяслаар цэцэрлэг, сургуулиуд цалгих өдөр. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилийн урьдчилсан дүнгээр сургуулийн өмнөх боловсролын 300 орчим мянга, ерөнхий боловсролын 830 орчим мянган хүүхэд суралцахаар байна.
-
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журам зөвхөн өнөөдөр /2025.09.01/ үйлчлэхгүй. Харин маргаашнаас үргэлжүүлэн хэрэгжинэ.
-
Энэ долоо хоногт /2025.09.02-05/ цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орж, нутгийн зүүн хагаст дулаан байна.
-
Далив хутагт Жамсранжавын гудамж, Модны хоёрын "World Mongolia" төвийн баруун хойд талын дулааны худгаас 67 дугаар байрны оруулга хүртэл ус, дулааны шугам сүлжээг өргөтгөнө.
-
Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 29-ний өдөр Өвөрхангайн хойд хэсэг, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийн орчныг тодорхойлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилго бүхий судалгааг Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) эхлүүлэхэд бэлэн болжээ.
-
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нэмэгддэг авто замын түгжрэлээс урьдчилан сэргийлж НИТХ-ын дарга А.Баяр автозамын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх талаар захирамж гаргасан билээ.
-
Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн цан цохих ёслол өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Энхбат болон "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны ахмадын зөвлөл, 30 жилийн өмнө арилжаанд оролцож байсан анхны 29 брокерын төлөөлөл оролцлоо.
-
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль ОХУ-ын Буриадын Бурдун сургалтын төвд 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
-
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Бага тойруу, Их тойруу орчимд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ.
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.